Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Моттоо ХХК Нийгмийн Даатгалын газар цалинг бүрэн бус тайлагнадаг байсан нь тогтоогдлоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд

Иргэнээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн 18-р хороо, Моттоо ХХК-нд хяналт шалгалтыг  Мэргэжлийн Хяналтын Газар 2020 оны 09-р сарын 09-ний өдөр гүйцэтгэжээ.

Шалгалтаар тус компани зарим ажилчдын нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогыг буруу тооцож, нийгмийн даатгалд цалинг бүрэн бус тайлагнадаг байсан зөрчил илэрчээ. Илэрсэн зөрчилд Моттоо ХХК-ийн албан тушаалтанд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.17 дугаар зүйлийн 2-т заасны дагуу шийтгэл ногдуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх улсын ахлах байцаагчийн нөхөн төлбөрийн акт тогтоож, эрх бүхий албан тушаалтны албан даалгавар хүргүүлж биелэлтийг хангуулахаар хяналт тавин ажиллаж байгаа юм.

 

Эх сурвалж: МХГ

ГХЯ-аас Төрийн Тусгай Албан Хаагчдын Нэгдсэн Эмнэлэгт амны хаалт хандивлалаа
ГХЯ-аас Төрийн Тусгай Албан Хаагчдын Нэгдсэн Эмнэлэгт амны хаалт хандивлалаа
 
Sekstsagaanbogd буюу Б.Гантулга: Эмэгтэй хүнд гар хүрсэн гэх асуудал хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа
Sekstsagaanbogd буюу Б.Гантулга: Эмэгтэй хүнд гар хүрсэн гэх асуудал хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.