Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ГХЯ-аас Төрийн Тусгай Албан Хаагчдын Нэгдсэн Эмнэлэгт амны хаалт хандивлалаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 49 секунд

Гадаад харилцааны яамнаас төрийн бусад байгууллагад дэмжлэг үзүүлэх хүрээнд Нийслэлийн түргэн тусламжийн төв, Улсын нэгдүгээр эмнэлэг, Тээврийн цагдаагийн албанд тус бүр 10000 ширхэг амны хаалтыг хандивласан билээ.

Энэхүү хандивын арга хэмжээний үргэлжлэл болгож өнөөдөр буюу 2020 оны 09 дүгээр сарын 14-нд эмнэлгийн албан хаагч нарын үйл ажиллагаанд хувь нэмэр болгон Гадаад харилцааны яамны Европын газрын захирал М.Цэнгэг 10000 ширхэг амны хаалтыг Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн хамт олонд гардуулан өгч, цар тахлын хүнд нөхцөлд ажиллаж буй эмнэлгийн хамт олонд туслалцаа үзүүллээ.

 

Эх сурвалж: ГХЯ

Пол Жорж: Бид цувралыг удирдсан хэвээр...
Пол Жорж: Бид цувралыг удирдсан хэвээр...
 
Маргааш Улаанбаатарт 3 хэм дулаан
Маргааш Улаанбаатарт 3 хэм дулаан
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.