2024 оны 05 дугаар сарын 18-наас 05 дугаар сарын 26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, хуурайшилт нэмэгдэж байгаа тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Хур тунадас: 18-нд нутгийн өмнөд хэсгээр, 21,25-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 22-нд нутгийн төв хэсгээр, 23-нд Хэнтийн уулархаг нутгаар, 26-нд нутгийн зарим газраар бороо орно.
Салхи: 22-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр, зарим үед түр зуур секундэд 24 метр хүрч, шороон шуурга шуурна. Бусад хугацаанд ихэнх нутгаар секундэд 6-11 метр.
Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндий, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө -1...+4 градус, өдөртөө +15...+20 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +19...+24 градус, говийн бүс нутгаар шөнөдөө +13...+18 градус, өдөртөө +30...+35 градус, бусад нутгаар шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +24...+29 градус дулаан байна. 17,22-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.