Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хууль зүйн дэд сайд Б.Солонгоо С.Баярцогтыг халз мэтгэлцээнд дуудлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 10 секунд

Хууль зүйн дэд сайд Б.Солонгоо нь Оюутолгойтой холбоотой татварын маргааны ажлын хэсгийг ахалж байгаа билээ. Тэрбээр өөрийн твиттер хуудаснаа Сангийн сайд асан С.Баярцогтыг халз мэтгэлцээнд дуудаж байгаагаа бичжээ.

Тэрбээр “Оюутолгой төсөлтэй холбоотой асуудал хөндөхөөр улсаа Венесуэл болгох гэлээ, гадаадын хөрөнгө оруулагчийг хөөх нь гэх мессеж өгдөг бүлэг хүмүүс байдаг. Хөрөнгө оруулалтын гэрээний асуудал, алдааг ярьж байж бид засаж сайжруулна. Ямар ч асуудалгүй, төгс гэрээ байгуулаагүй маргаан үүсгэсэн олон асуудал бий. С.Баярцогт таныг халз мэтгэлцээнд урьж байна. Оюутолгой төсөл, гэрээний асуудлыг нээлттэй ярилцъя. Танай талаас сонгуулийн улс төр хийх гэж байна гэсэн мессеж их гаргах болжээ” гэж бичсэн байна. Сангийн сайд асан С.Баярцогт нь 2009 онд Оюутолгойн гэрээг байгуулж байсан юм. Одоо тэрбээр сонгуульд Ардчилсан намаас өрсөлдөхөөр горилж байна.

Өнөөдөр “YOUTH MONGOLIA” залуучуудын хөгжлийн зөвлөлийн чуулган болно
Өнөөдөр “YOUTH MONGOLIA” залуучуудын хөгжлийн зөвлөлийн чуулган болно
 
Б.Энхбаяр: 2025 оны төсөв батлах үеийн тэмдэглэл, танхимын бичлэгийг дөрөв хонож байхад УИХ-ын Тамгын газар гаргаж өгсөнгүй. Камеруудын дүрс устгагддаг гэнэ