Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Японы найруулагч Венецээс шилдэг найруулагчийн шагнал хүртлээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 52 секунд

Японы кино найруулагч Киёоши Куросава энэ жилийн Венецийн олон улсын кино наадмын шилдэг найруулагчийн шагналыг хүртэж, сүүлийн 17 жилийн хугацаанд уг шагналыг хүртсэн анхны Японы найруулагч болжээ.

Түүний найруулсан “Spy no Tsuma” хэмээх кинонд дэлхийн 2-р дайн эхлэхээс өмнө 1940 онд Японы баруун хэсэгт орших Кобе хотод болсон хосуудын түүхийг өгүүлдэг байна. Эрэгтэй хүн санамсаргүй байдлаар улсын нууцад нэвтэрч, үүнийг илчлэхийг хичээдэг бол эхнэр нь түүний аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авдаг аж. Шүүгчдийн зөвлөлийг тэргүүн жүжигчин Кейт Бланшетт хэвлэлийн бага хурал дээр "Мөнгөн арслан" -гийн эзнийг тодруулах нь “хэцүү шийдвэр”  байсан гэжээ.

“Энэ үнэхээр гэнэтийн байлаа. Үгээр хэлэмгүй их баярлаж байна” хэмээн өдгөө 65 настай Куросава наадамд илгээсэн видео мессеждээ хэлсэн байна. Куросава мөнгөн арслан хүртсэн Японы гурав дахь найруулагч болсон юм. Тэрбээр 2003 онд Такеши Китаног “Затоичи”, Кенжи Мизогучи нарыг 1956 онд “Охаругийн амьдрал” киногоор дагаж суралцсан байна. Юү Аои, Иссей Такахаши нарын гол дүрд нь тоглосон Куросавагийн кино Японы театруудад аравдугаар сарын 16-наас эхлэн үзэгчдийн хүртээл болох юм.

Сонирхуулахад Италийн хойд хэсэгт болсон 77 дахь Венецийн кино наадам коронавирусын тархалтыг үл харгалзан урьдчилан сэргийлэх хатуу арга хэмжээ авсан боловч Куросава болон түүний жүжигчид Итали руу нисэхгүй байхаар шийджээ.

С.Хонгорзул

Эмэгтэй хөлбөмбөгч эрэгтэйчүүдийн клубт элсжээ
Эмэгтэй хөлбөмбөгч эрэгтэйчүүдийн клубт элсжээ
 
Хуульзүй, дотоод хэргийн яам, улсын дээд шүүхийн хамтарсан хэлэлцүүлэг боллоо
Хуульзүй, дотоод хэргийн яам, улсын дээд шүүхийн хамтарсан хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.