Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эмэгтэй хөлбөмбөгч эрэгтэйчүүдийн клубт элсжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 37 секунд

Эрэгтэйчүүдийн хөлбөмбөгийн клубт элссэн анхны эмэгтэй тамирчнаар Японы хөлбөмбөгч Юки Нагасато тодорчээ. Тэрбээр Канагава мужийн “Hayabusa Eleven” клубт элсэхээр болсон байна. Юки Нагасато нь Америкийн “Red Stars” клубт 2017 онд элссэн бөгөөд тэрбээр 2011 оны эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ДАШТ-д түрүүлж, 2012 оны Лондонгийн Олимпоос мөнгөн медаль хүртсэн Японы хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн тоглогч байжээ.

Тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр “Би нас ахих тусам илүү сайн тоглодог болж байгаа. Өөрийгөө ийнхүү сорих гэж байгаадаа баяртай байна” хэмээжээ. Эрчүүдийн эсрэг тоглох хүсэлтэй байгаагаа олон жилийн турш илэрхийлсээр ирсэн юм. Түүний ах Гэнки Нагасато нь мөн Канагава лигийн хоёрдугаар тойрогт “Hayabusa” клубт тоглож байгаа бол эмэгтэй дүү Асано нь саяхан “Hayabusa Eleven+F” гольфын клубт элссэн байна.

Юки Нагасато 2019 онд найман гоол хийж, найман оновчтой дамжуулалт өгсөн байна. “Түүний “Hayabusa Eleven” клубтэй байгуулсан гэрээ 2021 оны эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн үндэсний лигийн улирлын өмнөх тоглолтын өмнө дуусна" хэмээн “Red Stars” клуб мэдээлжээ. Юки “Hayabusa” клубийнхэнтэйгээ ирэх 10 дугаар сард юм уу 11 дүгээр сард анхны тоглолтоо хийх төлөвтэй байгаа аж.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хуурай замын цэргийн командлалтай хамтарна
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хуурай замын цэргийн командлалтай хамтарна
 
Улаанбаатарт 25 хэм дулаан, багавтар үүлтэй
Улаанбаатарт 25 хэм дулаан, багавтар үүлтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.