Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Коронавирусний вакциныг дэлхийгээр түгээхэд 8 мянга орчим нисэх онгоц шаардагдана

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 33 секунд

Коронавирусний вакциныг дэлхийгээр түгээх түүхэн дэх хамгийн том агаарын тээврийн үйл ажиллагаа болох төлөвтэй байна. Вакцины тээвэрлэлтийг хийхэд Boeing-747 загварын өргөн их биетэй 8 мянга орчим нисэх онгоц шаардагдана хэмээн Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо мэдээлжээ.

Вакцинууд бэлэн болоогүй ч “IATA” холбоо агаарын тээвэрлэлт хийх төлөвлөгөөнд агаарын тээврийн компаниуд, нисэх онгоцны буудлууд, эрүүл мэндийн байгууллагууд, эмийн компаниудтай идэвхтэй хамтран ажиллаж байна. “COVID-19”-н вакциныг аюулгүй хүргэх нь дэлхийн агаарын тээврийн салбарын хувьд асар хүнд даалгавар боллоо. Гэвч эртнээс нарийн төлөвлөхгүйгээр үүнийг гүйцэтгэх боломжгүй бөгөөд төлөвлөх цаг нь одоо юм” хэмээн тус холбооны захирал Александр де Жюньяк хэлсэн аж.

Мөн агаарын тээврийн холбооны хэлтсийн дарга Глина Хьюза мэдэгдэхдээ “Вакцин тээвэрлэхэд бүх нисэх онгоц тохирно гэж мэргэжилтнүүд үзэхгүй байна. Тодруулбал, вакцин тээвэрлэхэд температур 2-8 хэмийн хооронд хэлбэлзэх ёстой байдаг. Зарим вакциныг хасах хэмд тээвэрлэх шаардлагатай учир үүнд тохирох нисэх онгоцны тоо улам багассан. Зүүн Өмнөд Ази зэрэг вакцин үйлдвэрлэх боломж хязгаарлагдмал зарим бүс нутагт үйлдэх нислэгт онцгой анхаарна" хэмээжээ.  

Бахрейн, Израил дипломат харилцаа тогтоохоор болжээ
Бахрейн, Израил дипломат харилцаа тогтоохоор болжээ
 
Л.Энх-Амгалан: Тэтгэврийн санд 4.7 их наяд төгрөгийн алдагдал үүсээд байна
Л.Энх-Амгалан: Тэтгэврийн санд 4.7 их наяд төгрөгийн алдагдал үүсээд байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.