Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бахрейн, Израил дипломат харилцаа тогтоохоор болжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 13 секунд

Бахрейны Хаант Улс болон Израил улс АНУ-ын зуучлалтайгаар дипломат харилцаа тогтоохоор болжээ. Энэ тухай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын твиттер хуудсанд баасан гарагт нийтлэгдсэн хамтарсан мэдэгдэлд дурдсан аж.

Тодруулбал, “АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Бахрейны хаан шейх Хамад бен Иса Аль Халифа, Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху нар утсаар ярих үеэрээ Израил, Бахрейны хооронд дипломат харилцаа тогтоохоор тохиролцлоо. Энэ бол Ойрхи Дорнодод цаашид энх тайван тогтоох түүхэн үйл явдал юм” гэж баримт бичигт дурдсан байна.

Харин хамтарсан мэдэгдэлд дурдсанаар, есдүгээр сарын 15-нд Цагаан ордонд болох Израил, АНЭУ-ын харилцааг бүрэн хэвийн болгох тухай гэрээнд гарын үсэг зурах ёслолд оролцох Дональд Трампын урилгыг Бахрейны Хаант Улс хүлээн авчээ.  Бахрейны угсаа залгамжлах хунтайж Сальман бен Хамад бен Иса Аль Халифа ирэх долоо хоногт Вашингтонд айлчлах мэдээллийн “Axios” цахим хуудсанд мэдээлжээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга Сүхбаатар аймагт ажиллаж байна
Ерөнхийлөгч Х.Баттулга Сүхбаатар аймагт ажиллаж байна
 
Д.Энхтүвшин: Алдагдалтай төсөв баталсан бол маргаашаас нь эхлээд л татварын байцаагч нар ААН-дэд хүү, торгууль тавих байсан
Д.Энхтүвшин: Алдагдалтай төсөв баталсан бол маргаашаас нь эхлээд л татварын байцаагч нар ААН-дэд хүү, торгууль тавих байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.