Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгч Х.Баттулга Сүхбаатар аймагт ажиллаж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 46 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сүхбаатар аймагт ажиллаж байгаа бөгөөд Баруун-Урт цэргийн хүрээний анги нэгтгэл их жанжин Д.Сүхбаатарын талбайд хүндэтгэн угтсан байна. Ерөнхийлөгч Х.Баттулга тус аймгийн 214 эхэд “Алдарт эх”-ийн одон гардуулжээ.

Алдарт эхийн нэгдүгээр зэргийн одонг 10 эхэд, хоёрдугаар зэргийн одонг 204 эхэд олгосон байна. Түүнчлэн улс эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж, олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд Ерөнхийлөгч Х.Баттулга тусгайлан баяр хүргэжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон  нутагт ажиллах хуваарь иргэдтэй хийх уулзалтаар үргэлжилж байгаа юм.

Ж.Эрдэнэбат энэ сарын 15-нд давж заалдана
Ж.Эрдэнэбат энэ сарын 15-нд давж заалдана
 
367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн татваргүй экспортлох ЕАЭЗХ-ны худалдааны түр хэлэлцээр баталлаа
367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн татваргүй экспортлох ЕАЭЗХ-ны худалдааны түр хэлэлцээр баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.