Жолооч нар хашаандаа тоглож байсан хүүхдийг анзааралгүй амь насыг нь хохироосон осол гарч байгааг Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүв. Он гарснаас хойш энэ төрлийн хоёр осол бүртгэгдэж дөрөв болон нэг ой хүрч буй хоёр хүүхдийн амь нас хохирчээ. Энэ талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир “Зуны дэлгэр цагт тээврийн хэрэгслийн сохор бүсэд хүүхэд хашаандаа тоглох үед эцэг эх асран хамгаалагч нь харалгүй амь насыг нь хохироосон 14 хэрэг бүртгэгдсэн. Он гараад хоёр тохиолдол бүртгэгдлээ. Говь-Алтай аймагт харьер маркийн автомашинтай хөдөлгөөн эхлэхэд 4 настай эрэгтэй хүүхдийг дайрч амь насыг нь хохироосон. Тариалан суманд ой хүрч буй эмэгтэй хүүхдийг дайрч амь насыг нь хохироосон” гэлээ.
Сэрэмжлүүлэг:Хөдөлгөөн эхлэх үед 4 болон 1 ой хүрч байсан хоёр хүүхдийг мөргөж амь насыг нь хохироожээ
Огноо
Унших
1 минут 3 секундЭнэ мэдээ хуучирсан буюу 2024/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.