"Үндэсний эвсэл" улс төрийн зарим нам, эвсэлтэй нэгдэж, сонгуульд оролцох болсон талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ тэрбээр, "Гадаадад байгаа Монголчуудаасаа бид нэр дэвшүүлэхээр зорьж байгаа. Солонгост олон мянган монголчууд байна. Европод, АНУ-д монголчууд байна. Тэдний төлөөллийг нэр дэвшүүлэхээр гишүүдтэйгээ ярилцаж байгаа. Салбар салбарын төлөөллүүдийг нэр дэвшүүлнэ. Нэг улс төрч, мянган мэргэжилтэн зарчмыг барьж байгаа " хэмээн мэдэгдлээ.