"Үндэсний эвсэл" улс төрийн зарим нам, эвсэлтэй нэгдэж, сонгуульд оролцох болсон талаар мэдээлэл өгсөний дараа УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр дараах тайлбарыг өгсөн юм. Тэрбээр,
-Н.Номтойбаяр өөрөө нэр дэвшинэ дэвшихгүй гэхээс илүүтэй цагаан дээр хараар бичигдсэн хууль нь тайлбарлаж байгаа юм. Сонгуулийн тухай хуульд авлига албан тушаал буюу одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйл заалтаар ял авсан этгээдийг нэр дэвшүүлэхгүй байх зохицуулалттай. 2022 онд юу болсныг та бүхэн мэднэ. Маш энгийн, улс төрөөс зайлуулах гэж хэрэг тохох шаардлага үүссэн. Түрүүн асуулаа, “халамжаас хөдөлмөр эрхлэх” бодлогын хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 2017 оны улсын төсөвт тусгасан байсан 3.9 тэрбум төгрөгийг зарцуулах эрх хөдөлмөр эрхлэх үндэсний зөвлөлд байсан. Хууль журмыг нь судалж үзэхэд 2.6 тэрбум төгрөг нь эргэн төлөгдөх нөхцөлгүй бизнес дэмжих нэртэй хулгайн арга замаар орох хуулийн цоорхой байсан. Үүнийг 100 хувь эргэн төлөгдөх, бизнесийн төслүүдийг хүүгүй дэмжих шийдвэр гаргасан. Тэр үед анхан шатны болон Нийслэлийн давж заалдах шүүхээс банкаар дамжин хүү тооцоогүй гэх үндэслэлээр надад Эрүүгийн хуулийн 22.1.3 дугаар заалтаар 7.7 жилийн хорих ял оноосон. Дараа нь 5 жилийн ял оноосон. Энэ шийдвэр 2022 онд Улсын дээд шүүхээр хуралдаж гэмт хэргийн үндэслэлгүй гэж үзсэн. Н.Номтойбаяр УИХ-д нэр дэвших бүрэн эрхтэй. Миний хувьд хар багаасаа улс төрд хөл тавьсан. Ардаа ямар нэгэн даргагүй, улс төрөө заалгадаггүй.
Эрх баригч улс төрийн намууд үеийн үед эрх мэдэлтэй байхдаа хүчтэй байх эрхэм зорилго тавьдаг. Эрхзүйн аргаар бүх хүнийг хамааралтай болгодог. Эрх зүйн аргаар халамжийг шийддэг, ажил хөдөлмөр эрхлэх хүмүүсийг хараанд оруулдаг, айлгаж сүрдүүлдэг, улс төрийн намын гишүүдээ тогтмол ажил цалинтай болгодог.
Төрийн албаны 70 хувь нь сонгуулийн штаб болтол хөгжсөн. Үүнтэй сөрж ажиллах нь маш хэцүү. Ил гарч уулзаж чадахгүй, нуугдаад л. Эцсийн дүндээ иргэд сонгогчдын Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрх байгаа.
Энэ тогтолцоог Үндэсний эвсэл гарч байж өөрчилж чадна. Үүнийг хийхгүйгээр хөгжил гэдэг үгийг мартсан нь дээр. Ямар ч боломж байхгүй. Гологдоод ирсэн нөхдийг цуглуулаагүй, ийм бол Үндэсний эвлэл байх шаардлагагүй. Улс төрд нэр дэвшихээс өмнө бүгд хөөрхөн л байдаг, улс төрд гарсныхаа дараа хулгайч зан нь хөдөлдөг. Бид нэр дэвшигчдээ хуульд нийцүүлж элдэв хэрэгт холбогдоогүй байна уу гэдгийг харах нь наад захын шаардлага. УИХ-ын 2024 оны сонгууль шударга болно гэдэгт итгэхгүй байгаа. Нэр дэвшигчид тайлангаа тавих нь зүй ёсны асуудал. Сонгууль дөхөхөөр иргэдийн саналыг авахын төлөө акц зохион байгуулж байгаад санал нийлэхгүй байна.
Санаачилж хийж буй ажлууд нь цаагуураа хямрал руу түлхэх эрсдэлтэй. Гадаад зах зээл тэлээгүй, хөнгөн үйлдвэрлэлийн суурь тавигдаагүй цагт их хэмжээний зээл малчдад олгосноор эргээд дааж давахааргүй өрөнд л оруулна. Малчид өнөөдөр 50 сая төгрөг аваад юу хийх юм. Дотоодод хангалттай зах зээл байхгүй
Аливаа улс төрийн хүчний, албан тушаалтны гаргаж буй шийдвэр монголчуудаа эргэж золигт гаргахаар бол эсэргүүцэх байр сууринд хатуу зогсоно. Дийлэнх тойргуудад бид дутуу нэр дэвшилт хийж байгаа. Өөрөөр хэлбэл, 7 мандаттай тойрогт бид 7-г л дугуйлна. Иргэд сонгогчид хэнд нь итгэж байна, хэнтэй нь үзэл бодол илэрхийлэх вэ. Үндэсний эвсэл эвийг сахь хүчээ нэгтгэе гэж бодлогоо зарлачихаад эргээд хэрүүл тэмцэл рүү орохгүй. Хувьсгалын тохироог ил тод зарлана.
МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, АН-ын дарга Лу.Гантөмөр нэг тойрогт халз үзнэ гэвэл би татгалзахгүй. Сонгууль угтаж бөөрөнхийлж бултаад жүжиг тавихгүй. Хэрэв олон нийтээс санал санаачилга гаргавал би үгүй гэж хэлэхгүй. Хаана ч үзэж болно гэлээ.
Аливаа улс төрийн хүчний, албан тушаалтны гаргаж буй шийдвэр монголчуудаа эргэж золигт гаргахаар бол эсэргүүцэх байр сууринд хатуу зогсоно. Дийлэнх тойргуудад бид дутуу нэр дэвшилт хийж байгаа. Өөрөөр хэлбэл, 7 мандаттай тойрогт бид 7-г л дугуйлна. Иргэд сонгогчид хэнд нь итгэж байна, хэнтэй нь үзэл бодол илэрхийлэх вэ. Үндэсний эвсэл эвийг сахь хүчээ нэгтгэе гэж бодлогоо зарлачихаад эргээд хэрүүл тэмцэл рүү орохгүй. Хувьсгалын тохироог ил тод зарлана. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, АН-ын дарга Лу.Гантөмөр нэг тойрогт халз үзнэ гэвэл би татгалзахгүй. Сонгууль угтаж бөөрөнхийлж бултаад жүжиг тавихгүй. Хэрэв олон нийтээс санал санаачилга гаргавал би үгүй гэж хэлэхгүй. Хаана ч үзэж болно гэлээ.