Өнгөрөгч тавдугаар сарын 7-ны өдөр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хадам дүү Х.Болдбаатарын нэр болон ажлын байран дээр нэгжлэг хийхэд Х.Болдбаатарын эзэмшлийн Монгол арт галлерейгаас 2018 онд Их тэнгэрийн амнаас алдагдсан 21 уран зургийн зарим нь олдсон талаар өмнө мэдээлсэн. Эл хэрэгтэй холбогдуулан ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын ХМОНХХ-ийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч С.Баярбилэг "Их тэнгэрийн амнаас алдагдсан гэх уран зургуудын зарим нь нэгжлэгээр олдсон. Эл хэрэгт холбогдуулан шалгаж байгаа хүмүүст тухайн зургууд хэзээ, яаж очсон талаар шалгаж байна" гэлээ.