Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол хар тамхины үйлдвэрлэгч орон болох эрсдэлтэй. Нэгдсэн нэг зохион байгуулалтад орсон, гэмт бүлэглэлүүд байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 54 секунд

Мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодисын хэрэглээтэй холбоотой гэмт хэрэг 2002-2008 онд жилд дунджаар 8 бүртгэгдэж байсан бол 2023 онд 220 болж өсжээ.

Хууль зүй,дотоод хэргийн сайдын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ:

-Хууль зүй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Одоогоос 22 жилийн өмнө батлагдсан хууль нь өнөөдрийн үүсээд байгаа асуудлыг шийдвэрлэж чадахгүй байна. Ялын бодлого гэхэд хэт сул байна гэсэн дүгнэлт гарсан.

Ганц жишээ хэлэхэд Эрүүгийн хуулиар хүүхдийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисонд донтуулах гэмт хэрэг үйлдсэн этгээдийг торгох, эсвэл зорчих хөдөлгөөнийг нь хязгаарлах, 1-5 жилийн хорих ял оноож байна. Энэ төрлийн гэмт хэргээс болж амь насаа алдах, хүндээр гэмтсэн тохиолдолд 5-12 жилийн хорих ялтай. Үүнийг цаг үеийн шаардлагад нийцүүлж өөрчлөхгүй бол болохгүй. Нэгдсэн нэг зохион байгуулалтад орсон, гэмт бүлэглэлүүд байна. Тиймээс ял шийтгэлийн бодлогыг чангатгах, хуулийн байгууллагуудын чадавхийг дээшлүүлэх, төрийн бүрэн хяналтад авах шаардлагатай. Лабораторийн хүчин чадлыг ч нэмэгдүүлэх ёстой. Улс орны жишээг харахад богино хугацаанд химийн аргаар шинэ төрлийн бодисыг гаргаж хэрэглээнд нийлүүлж байна.

Монголчууд хар тамхи, мансууруулагч бодис дамжин өнгөрүүлэгч байсан бол 2014 оноос хойш хэрэглэгч болсон. Цаашилвал үйлдвэрлэгч орон гэсэн статус руу орох ч аюултай.

Улаанбаатар-Прага чиглэлд ирэх зургаадугаар сараас эхлэн шууд нислэг үйлдэнэ
Улаанбаатар-Прага чиглэлд ирэх зургаадугаар сараас эхлэн шууд нислэг үйлдэнэ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.