Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өрсөлдөгч бөхөө тохойлдсон аймгийн арслан Ц.Адъяаг 100 мянган төгрөгөөр торгожээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 23 секунд

Аймгийн арслан Ц.Адъяа барилдааны үеэр өрсөлдөгч бөхөө санаатайгаар тохойлдсон байж болзошгүй гэх үйлдлийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа талаар бид мэдээлсэн. Тэгвэл цагдаагийн байгууллага “А”-ийн (хүний биед хохирол учруулахгүйгээр халдсан) үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлд 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгжээр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.

Эргэн сануулахад, Ховд аймгийн Мөст сумын харьяат, Аймгийн арслан цолтой Цэвээнпүрэвийн Адъяа нь 2024 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хот, Монгол Бөхийн өргөөнд зохион байгуулагдсан Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 100 жилийн ойд зориулсан барилдаанд барилдахдаа өрсөлдөгч бөхөө тохойдох буюу ямарваа мэх, мэхний хамгаалалтын бус, зохисгүй үйлдэл, хөдөлгөөн гаргасан байдаг. Үүнтэй холбоотойгоор, МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөл хурал хуралдаж, Монгол бөхийн ёс жудагт харш, үзэгч олон түмэн, өрсөлдөгч бөхөө үл хүндэтгэсэн гэж үзэн ирэх долоодугаар сарын 6 хүртэл барилдах эрхийг нь түр түтгэлзүүлээд буй юм.

ШУУД: УИХ дахь АН-ын бүлгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна
ШУУД: УИХ дахь АН-ын бүлгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд