“Үндэсний эвсэл” байгуулагдаад 100 хоногийн босгон дээр гишүүдийнхээ дунд “Иргэн баян бол улс баян” арга хэмжээг зохион байгууллаа. Эвслийн брэндинг болон аппликейшнийг танилцуулах энэ арга хэмжээнд 1000 гаруй гишүүн хүрэлцэн ирсэн юм.
“Үндэсний Эвсэл”-ийн лого нь монгол наадгай болох оньсыг сууриа болгож эвлэн нэгдэх, бат бөх бэхлэгдэх, уялдаа холбоот бодлогын илэрхийллийг шингээн бүтээжээ. Мөн монгол ёс уламжлалаа үргэлж эрхэмлэхийг эрмэлзэн босоо монгол бичгээр эвслийн нэрийг бичиж оруулсан байна.
“Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Улс төрийн нам нь “намчин” хулгайчдаасаа салж, эрүүлжих, эн тэргүүнд эх орныхоо язгуур эрх ашгийг эрэмбэлдэг, эвийг сахидаг, иргэдээ хамгаалдаг, өмнөх ажил, асуудалдаа өөриймсөг, эрч хүчтэй, чадварлаг, шинжлэх ухаанчаар ханддаг, нийгэм нь айдасгүй, амар амгалангаар дүүрэн хүчирхэг Монголоо сэргээн цогцлоохыг хүсэж байна” хэмээн онцоллоо.