Зам, тээврийн хөгжлийн яамнаас агаарын тээврийн салбарт ХЯМД ТИЙЗ-ХҮРТЭЭМЖТЭЙ НИСЛЭГ зорилт дэвшүүлсэн. 2024 онд агаарын тээврээр 2.2 сая зорчигч тээвэрлэх зорилт дэвшүүлж, шинээр агаарын харилцааны хэлэлцээр байгуулж, шууд нислэгийн давтамж, тоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа юм. Ингэхдээ Монгол Улсаас БНСУ-ын Сөүл, Бусан, Дэгү, Чонжу, Муан гэсэн таван хот руу шууд нислэг үйлдэх боломжтой болоод буй. Тэгвэл тухайн чиглэлд нислэгүүдийн давтамж нь:
-Улаанбаатар-Сөүл чиглэлд долоо хоногт 27,
-Сөүл-Улаанбаатар чиглэлд 22,
-Улаанбаатар-Бусан чиглэлд долоо хоногт 5,
-Улаанбаатараас Муан, Дэгү, Чонжу чиглэлд долоо хоногт 15 хүртэлх давтамжтай, суудлын хязгаарлалтгүй нислэг үйлдэнэ.
Тус агаарын тээвэрлэгч нь МУАН-УЛААНБААТАР-МУАН чиглэлд 2024 оны есдүгээр сар хүртэл хугацаанд долоо хоногийн лхагва, бямба гараг бүр нислэг үйлдэнэ.