Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦУВРАЛ: Ц.Туваан, П.Анужин нарын мал тэрбумаар үнэлэгдэж, Б.Дэлгэрсайхан малгүй хоцров

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 40 секунд

УИХ болон Засгийн газрын бүрэлдэхүүнд багтсан сайд, гишүүдийн 2023 оны хөрөнгө орлогын мэдүүлэг гараагүй байна. Бид өмнө нь 76 гишүүний орлого, хадгаламж, үнэт эдлэл болон тээврийн хэрэгсэл, үл хөдлөх хөрөнгийг цувралаар бэлтгэн хүргэж байсан бол энэ удаа УИХ-ын гишүүдийн мал аж ахуйн үнэлгээг танилцуулж байна.

ХОМ: П.Анужин, Ц.Туваан нар тэрбумаар үнэлэгдэх малтай

Парламентын гишүүдээс тэрбумаар үнэлэгдэх мянгат малчид цөөнгүй. Тэдний дундаас УИХ-ын гишүүн П.Анужин, Ц.Анандбазар, Ц.Туваан нар хамгийн баян нь. Араас нь Ш.Адьшаа, Д.Бат-Эрдэнэ, Б.Жавхлан нар жагсаж буй. Зөвхөн 2022 оны хөрөнгө орлогын мэдүүлгээс хамгийн өндөр үнэлгээтэй малтай УИХ-ын 10 гишүүнийг нэр дурдав.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан 348 саяар үнэлэгдэх 126 адуу, хурдан удмын 11 адуутай. 2022 оны энэ дүнг өмнөх онтой харьцуулахад 150 сая төгрөгөөр буурсан үзүүлэлт аж. Тэрбээр 2021 онд 498 саяар үнэлэгдэх 118 адуу, 5 хурдан удмын адуу, ,18-хурдан удмын адуутай байжээ. Гэсэн ч түүний мал аж ахуйн тоо үнэлгээ буурсан ч хамгийн өндөр үнэлгээтэй малтай УИХ-ын 10 гишүүний дотор ийн багтаж буй.

ХОМ: ХУРДАН УДМЫН АДУУТАЙ УЛС ТӨРЧИД

76 гишүүний тэн хагас нь мал аж ахуй эрхэлдэг "МЯНГАТ"-ууд. Тэдний дундаас олон тооны хурдан удмын адуутай сайд, гишүүн цөөн. Ялангуяа малын тоо үнэлгээ нэмэгдэхийн хэрээр хурдан удмын адууны тоо ч бас нэмэгдэж буй. УИХ-ын гишүүдээ хамгийн олон хурдан удмын адуутай ТОП-5 гишүүнийг танилцуулъя.

Нэр цохвол, УИХ-ын гишүүн Ц.Туваан гишүүд дундаа хурдан удмын адуугаараа манлайлж буй. Тэрбээр 1.1 тэрбумаар үнэлэгдэх 641 хурдан удмын адуутай. Түүний араас П.Анужин, Ж.Бат-Эрдэнэ нар жагсаж байна.

МАЛЫН ТОО, ҮНЭЛГЭЭ НЬ 3 ЖИЛИЙН ДАРАА ИНГЭЖ НЭМЭГДЭВ

2019 болон 2022 оны ХОМ-ийг харьцуулбал, УИХ-ын гишүүд нэр дэвшихээс өмнө болон гурван жилийн дараа малын тоо, үнэлгээ нь нэмэгдсэн гишүүд бий.

Тэр дундаа УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн хувьд, үл хөдлөх, тээврийн хэрэгслийн тоо, үнэлгээ эрс буурсан бол эсрэгээрээ малын тоо, үнэлгээгээрээ хамгийн баян нь болж таарав. Түүний мал аж ахуйн гурван жилийн дараа тэрбум дөхөв.

ХОМ: О.ЦОГТГЭРЭЛ, Н.ГАНИБАЛ НАРЫН МАЛ ХАМГИЙН ИХ ҮРЭГДЭВ

УИХ-ын гишүүд нэр дэвших үеэсээ малын тоо, үнэлгээ нь буурсан уу гэдэг нь анхаарал татаж буй. 2019 болон 2022 оныг харьцуулахад ГУРВАН жилийн дараа УИХ-ын 8 гишүүний малын тоо, үнэлгээ нь хамгийн их багасжээ.

УИХ-ын гишүүн болсон ч 3 жилийн дараа малгүй хоцорсон ТҮШЭЭ

Нөгөөтэйгүүр УИХ-ын гишүүдээс парламентад суух хугацаандаа Б.Дэлгэрсайхан малгүй хоцорчээ. Тэрбээр 2022 оны ХОМ-ээр малгүй болсон гэж тэмдэглүүлжээ. Түүний хувьд 2019 онд 44 саяар үнэлэгдэх хоёр хурдан удмын адуутай байжээ.

Энэ сарын 14-нөөс нам, эвслүүд нэр дэвшигчдээ тодруулж эхэлнэ
Энэ сарын 14-нөөс нам, эвслүүд нэр дэвшигчдээ тодруулж эхэлнэ
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.