Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗТХЯ: Агаарын тээврээр зорчсон иргэдийн тоо 34.3 хувиар өсжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 40 секунд

ЗТХЯ-наас ачаа тээвэр болон зорчсон иргэдийн талаар мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, улсын хэмжээнд бүх төрлийн тээврээр 2024 оны 04 дүгээр сард 10.5 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 25.7 хувиар өссөн байна. Харин өссөн дүнгээр буюу эхний 4 сард 38.9 сая тонн ачаа тээсэн нь өмнөх онтой харьцуулахад 20.9 хувиар өссөн байна.

-Бүх төрлийн тээврээр 2024 оны 04 дүгээр сард 14.2 сая зорчигч (давхардсан тоогоор) зорчсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.6%-аар өссөн бол оны эхнээс өссөн дүнгээр 48.9 сая зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеэс 3.7%-аар өссөн үзүүлэлттэй байна

-Авто тээврээр 2024 оны 04 дүгээр сард 13.9 сая зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеэс 6.7%-аар өссөн байна.

-Агаарын тээврээр 4 дүгээр сард нийт 138.7 мянган зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеэс 34.3%-аар өссөн.

-Монгол Улсын авто замын боомтоор 2024 оны 04 дүгээр сард нийт 73198 ачаатай тээврийн хэрэгсэл нэвтэрсэн байна.

Үүнээс 11222 тээврийн хэрэгсэл орсон нь өмнөх оны мөн үеэс 31.1%-аар, 61976 тээврийн хэрэгсэл гарсан нь өмнөх оны мөн үеэс 5.6%-аар тус тус өссөн дүнтэй байна.

И Монголиа системээр нэг өдрийн дотор 197 хүн 21.3 сая төгрөгийн ЭМД-ын шимтгэлээ төлжээ
И Монголиа системээр нэг өдрийн дотор 197 хүн 21.3 сая төгрөгийн ЭМД-ын шимтгэлээ төлжээ
 
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна