"Дижитал Сонгинохайрхан" санаачлагын хүрээнд "Ай Си Ти Групп" ХХК-тай хамтран Ирээдүй цогцолбор сургуульд "SOLS" систем, дүүргийн жишиг нэгдсэн эмнэлэгт "ECLINIC" системүүдийг нэвтрүүлэхээр боллоо. Энэ төслийг удирдан зохион байгуулж буй УИХ-ын гишүүн Н. Учрал: "Төрийн албан хаагчдын хүнд суртал гэхээсээ илүүтэй бидний ажиллаж буй ажлын гүйцэтгэлийн механизм, бичиг цаасны дүрэм журам, үйл ажиллагаа явуулах дэд бүтэц нь өөрөө хоцрогдсон, хэтэрхий гар ажиллагаатай байгаад бүх учир байгаа гэж би боддог. Тиймээс иргэдэд учирдаг тэрхүү төрийн хүнд суртлыг шийдвэрлэх цор ганц арга зам нь цахим шилжилтийг хэрэгжүүлэх явдал юм." хэмээн хэлжээ.