Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Цэвэрлэгээг хэвшил болгоё” бүх нийтийн цэвэрлэгээнд БЗД-ийн 19,870 иргэн оролцлоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 45 секунд

“Цэвэрлэгээг хэвшил болгоё” уриатай бүх нийтийн их цэвэрлэгээг хуваарийн дагуу Баянзүрх дүүрэг зохион байгууллаа. Их цэвэрлэгээнд Баянзүрх дүүргийн 350 СӨХ, 3,842 ААНБ, 9 их дээд сургууль, коллеж, дүүргийн ЗДТГ-ын харьяа 30 хэлтэс, алба, зам талбайн арчилгаа, цэвэрлэгээний 3 байгууллага, хог хаягдал тээвэрлэлт, үйлчилгээний 6 байгууллага, ногоон байгууламж, гэрэлтүүлгийн арчлалт, хамгаалалт хариуцсан 8 байгууллага, иргэдийн бүлэг, сайн дурын байгууллага, клуб нийт 81 техник хэрэгсэлтэйгээр 19,870 иргэн цэвэрлэгээнд оролцсон байна.

Цэвэрлэгээний үеэр нийтийн эзэмшлийн 2,680,000 м.кв талбайг хоггүй болгож, 480 тн үүсмэл болон түүвэр хогийг цэвэрлэн, 68 тн усаар 105,000 м.кв зам талбайг угааж цэвэрлэн, хөөстэй угаалга, цэвэрлээг шилэн фасад бүхий 78 барилга, гадна хаягийн 680 байгууламж, 176 хүүхдийн тоглоомын талбай, 12,300 метр хашаа хайс, 139 хогийн сав, 179 гэрэлтүүлгийн шон цэвэрлэсэн.

Дүүргийн нутаг дэвсгэрт ариутгал халдваргүйтгэлийн ажлыг Сэлбэ гол, автобусны буудал, худалдаа үйлчилгээний зах, нийтийн эзэмшлийн гудамж замын нийт 130,000 м.кв талбайд ариутгал халдваргүйтгэл хийлээ.

Дүүргийн гол зам талбай буюу Энхтайваны өргөн чөлөөний явган хүний замын 53,000 м.кв талбайн хөөстэй угаалга цэвэрлэгээг дүүргийн 20 хорооны албан хаагчид хийж гүйцэтгэсэн. Маргааш хуваарийн дагуу Хан-Уул дүүрэгт Их цэвэрлэгээ зохион байгуулагдана.

ШУУД: Допингийн зөрчлийн асуудлаар Бөхчүүдийн төлөөлөл, МОНАДА болон МҮБХ-той нээлттэй уулзалт хийж байна
ШУУД: Допингийн зөрчлийн асуудлаар Бөхчүүдийн төлөөлөл, МОНАДА болон МҮБХ-той нээлттэй уулзалт хийж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд