Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Цэрэнбат: Би сонгуулийн тухай хууль зөрчөөгүй болохоо мэдэгдэж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 36 секунд

Сонгуулийн ерөнхий хорооноос өчигдөр /2024.05.07/ саналын хуудас болон хууль зөрчилттэй холбоотой асуудлаар мэдээлэл хийсэн.

Энэ үеэр "БОАЖ-ын сайд асан Н.Цэрэнбат нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг баруун аймгуудаар танилцуулаад явж байгаа нь Сонгуулийн хууль зөрчиж байгаа хэлбэр мөн" гэж мэдэгдсэн.

Тэгвэл БОАЖ-ын сайд асан Н.Цэрэнбат "Миний бие Монгол Улсын Засгийн газрын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар иргэдийг мэдээллээр хангаж, танилцуулга хийх ажлын хэсгийн гишүүнээр Завхан, Говь-Алтай, Увс, Ховд аймгуудад энэ өдрүүдэд ажиллаж байна.

Гэвч зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчинд уг ажлыг сонгуулийн сурталчилгаа хийн хууль зөрчиж байна зэргээр санаатайгаар олон нийтэд буруу, ташаа мэдээлэл өгч байгаа тул залруулга хийн холбогдох ЗГХЭГ-ын албан бичгийг хавсарган хүргэж байна.

Би 2016-2020 онд УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллах хугацаандаа Монгол Улсын аливаа хууль, тогтоомжийг зөрчилгүй ажиллаж ирсэн бөгөөд Засгийн газрын ажлын хэсгийн гишүүнээр орон нутагт томилогдон Засгийн газрын үйл ажиллагааны хэрэгжилтийн талаар танилцуулж буйгаа мэдэгдэж, СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ ЗӨРЧӨӨГҮЙ болохоо илэрхийлье" гэх хариу тайлбарыг өглөө.

Тайлбар байхгүй.

Соёолжийн нүхэн гарцаас Нарантуулын уулзвар хүртэлх замыг засаж байна
Соёолжийн нүхэн гарцаас Нарантуулын уулзвар хүртэлх замыг засаж байна
 
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.