Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УБЕГ: Оны эхний дөрвөн сард шилжилт хөдөлгөөн хийсэн 70.071 иргэний 42.750 нь нийслэл дотор шилжжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 52 секунд

УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу иргэний шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө түр зогсоодог.

Өнгөрсөн 2020 оны сонгуулиар дөрвөн сарын хугацаанд хамгийн их буюу 278.180 хүн шилжжээ. Энэ онд хэчнээн хүн шилжилт хөдөлгөөн хийсэн талаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас "2024 оны эхний дөрвөн сарын байдлаар нийт 70.071 иргэн шилжилт хөдөлгөөн хийсэн байна.

Тэдгээрийн 11.389 нь орон нутгаас нийслэлд, 6512 нь орон нутаг хооронд, нийслэлээс орон нутагт 9420 иргэн шилжсэн. Харин нийслэлд нэг дүүргээс нөгөө дүүрэг рүү 42.750 иргэн шилжилт хөдөлгөөн хийсэн" гэх мэдээллийг өглөө.

Эрх мэдлээ ашиглаж, бусдад болон өөртөө эдийн засгийн давуу байдал болгосон гэх хэргүүдийг прокурорт шилжүүлжээ
Эрх мэдлээ ашиглаж, бусдад болон өөртөө эдийн засгийн давуу байдал болгосон гэх хэргүүдийг прокурорт шилжүүлжээ
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.