НОГООН АВТОБУС, ашигт малтмалын лиценз, нийслэлийн газар олголтын талаарх СОНСГОЛ талаар болох нь

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 42 секунд

Үндсэндээ 20 хүрэхгүй хоногийн дараа энэ удаагийн парламентын хамгийн "отгон" чуулган хаалтаа хийж, Г.Занданшатар даргатай анги төгсөх гэж байна. Хаврын чуулганы хугацаанд нийт дөрвөн нээлттэй сонсгол хийхээр төлөвлөсөн нь өмнөх чуулгануудаас онцлог байж болох нэг тал юм. Гэвч өнөөдрийн байдлаар ердөө Эмийн үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлийг хянан шалгах сонсголыг л зохион байгуулав. Харин “НОГООН АВТОБУС”-ны худалдан авах ажиллагаа, Ашигт малтмалын лиценз олголт, Нийслэлийн газар олголтын асуудлаарх түр хороодын нээлттэй сонсгол парламентын бүрэн эрхийн хугацаанд амжиж болох нь маш БҮРХЭГ байна.

Учир нь гишүүд ажлын тайлангаа танилцуулах нэрийдлээр УИХ-ын үйл ажиллагаанд тогтмол оролцох үндсэн үүргээ умартаж, тойргоо “усалж” яваа. Тиймээс чуулган, байнгын болон түр хороодын ирц хүрэхгүй байгаа тул чухал хуулийн төслүүд, сонсголын тов, гэрчийг тодруулах ажил хойшилсоор буй. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт “НОГООН АВТОБУС”-ны түр хороо гэрч, сонсголын товоо тодруулах байсан ч ирц хүрээгүйн улмаас хойшилж, өнөөдөр товлогдсон. Өнөөдөр хуралдах нь ч эргэлзээтэй.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг даргатай Ашигт малтмалын лицензийн асуудлаарх түр хороо өчигдөр хаалттай хуралдах байсан ч мөн л ирцийн асуудлаас болж, цуцлагдав. Мөн ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр Нийслэлийн газар олголтын асуудлаарх түр хороог байгуулж, нээлттэй сонсгол хийхээр болсон ч тун идэвхгүй дүр зураг харагдаж буй.

Түр хорооны дарга нар “Сонсгол болдгоороо болно. Маргааш, нөгөөдөр, ирэх сард...” гэж ярьж буй ч нэгэнт оройтчихоод байна. Хэрвээ үнэхээр сонсголоо хийнэ гэж байгаа бол цагийг нь тулгаж хийсэн нэр төдий ажил болох нь дамжиггүй.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Гишүүдээс орон нутагт ажиллах хүсэлт их ирж байна. Тиймээс чуулганыг түр завсарлуулна” гээд ангийнхандаа чөлөө өгчихсөн. Тун давчуу хугацаа үлдсэн энэ үед долоо битгий хэл, нэг хоног ч чухал баймаар сан. Гэвч тэд "ТОМСГОСОН ТОЙРОГ"-оо тойрохыг илүүд үзэж буй нь илт байгаа юм.

Баялгийн сангийн тухай хуулийг дагаж өөрчлөгдсөн хуулиуд “Legalinfo”-д байршиж эхэлжээ
Баялгийн сангийн тухай хуулийг дагаж өөрчлөгдсөн хуулиуд “Legalinfo”-д байршиж эхэлжээ
 
ШУУД: СЕХ-ноос саналын хуудас, санал тоолох машины талаар иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгч байна
ШУУД: СЕХ-ноос саналын хуудас, санал тоолох машины талаар иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгч байна
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!