Монголын хөгжмийн урлагийн үе үеийн уран бүтээлчдийн дууг нэг дороос өндөр чанартайгаар сонсох боломжтой “M+ Music” аппликейшн өнөөдөр /2020.09.09/ Шангри-Ла Моллд байрлах IMAX кинотеатрт нээлтээ хийлээ. Уг аппликейшнийг “M Plus” компаниас хөгжүүлж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 71 хамтлаг, дуучны 216 цомог, 2,441 дуутайгаар хэрэглэгчдэд хүрч эхэллээ.
Тус апп нь уран бүтээлчдийн бүтээлийг зүй бусаар сонсож буй хууль бус үйлдлийг зогсоох, оюуны өмчийг хамгаалах, нөгөө талаас уран бүтээлчдийг дэмжих зорилготой.
“M+ Music” апп-ийг татсанаар сард ердөө 6,000 төгрөгөөр Монголын бүх хамтлаг, дуучдын шилмэл дуунуудыг албан ёсны эрхтэйгээр, чанарын өндөр түвшинд, хялбар байдлаар ухаалаг төхөөрөмжүүд дээр хэрэглэх бүрэн боломжтой.
Түүнчлэн уран бүтээлчид зөвхөн тоглолт, бусад төрлийн төлбөртэй үйл ажиллагааны орлогоос бус өөрсдийн бүтээсэн дуу бүрийнхээ сонсолтын дүнгээр тодорхой орлого олох боломжийг “M+ Music” апп олгоно гэдгийг онцоллоо.
АПП-ИЙН ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУД:
- Байршсан бүх дуу хамгийн өндөр чанартайгаар сонсогч танд хүрнэ.
- Анхны онлайн дижитал FM байршсан бөгөөд хип хоп, рок поп, M+ Music гэх гурван сувгаар 24 цагийн турш хөгжим тасралтгүй эгшиглэнэ.
- Хүссэн дуугаа тун богино хугацаанд татах боломжтой бөгөөд түүнийгээ интернетгүй орчинд сонсох бүрэн боломжтой.
Үүнээс гадна монгол уран бүтээлчдийг дэмжих олон ажил төлөвлөснийг арга хэмжээний үеэр дурдлаа