Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Автобусны гурван чиглэлд өөрчлөлт оруулж зам хаана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

Нийтийн тээврийн гурван чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулж авто замын засварын ажил дуустал дараах чиглэлээр зорчихоор болжээ. Тодруулбал,

  • М:5 “10-р хороолол-Нарны зам-Ботаник”
  • Ч:17А “Баруун 4 зам-/Их тойрог/”
  • Ч:17Б “Баруун 4 зам-нарны зам-Зүүн 4 зам-их тойруу /Их тойрог/” чиглэл

Эдгээр гурван чиглэлийн автобусыг зам засварын ажил дуусах хүртэл Нийслэл хүрээ өргөн чөлөө, Их Монголын гудамж, Олимпын гүүрээр Нарны зам руу тойрч явах зохицуулалт хийсэн байна. Автозамын засвар, өртгөтгөл шинэчлэлийн хүрээнд Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо Соёолжийн нүхэн гарцаас “Нарантуул” олон улсын худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замыг энэ сарын 6-ны 22:00 цагаас 9-ний 06:00 цаг хүртэл хаахаар болсон юм. Иймд энэ чиглэлд жолооч нарыг зорчихгүй байхыг санууллаа.

“Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд“ сургалтад эрүүл мэндийн салбарынхан хамрагдаж эхэллээ
“Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд“ сургалтад эрүүл мэндийн салбарынхан хамрагдаж эхэллээ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс чиглэлээр хөгжүүлнэ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс чиглэлээр хөгжүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.