Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бага тойруугаас Чингис хаан нисэх буудал хүртэл хос цамхагт дүүжин гүүртэй болно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 7 секунд

Монгол Улсын Засгийн газар #20минутынХот реформын хүрээнд нийслэл Улаанбаатар хотын Бага тойруугаас Хөшигийн хөндийн Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал хүртэл хос цамхагт, тулгуурт дүүжин гүүр, туннелийн хамт барихаар шийдвэрлэв. Том хэмжээний гүүрэн байгууламж нь тухайн улс үндэстний өнгө төрх, нүүр царайг илэрхийлдэг учир “Өөдөө тэмүүлэх Монгол“ буюу “Go Mongolia” хэмээн нэрлэхээр тогтов.

Монгол Улсыг дэлхий дахинд илэрхийлж буй “Go Mongolia” түлхүүр үгийн утга санааг тод томруун илэрхийлсэн, шинэ брэнд, өнгө төрхтэй байх нь зүйтэй гэж үзэж, олон улсын болон дотоодын уран бүтээлчдийн дунд тус гүүрний архитектур, төлөвлөлтийн уралдаант сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Шинэ 30 жилийн хөгжлийн бэлгэдэл болсон энэхүү бүтээн байгуулалтын концепци боловсруулах уралдаанд эрхэм уран бүтээлчид та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Хорих ангиас оргосон этгээдийг 30 жилийн дараа баривчлав
Хорих ангиас оргосон этгээдийг 30 жилийн дараа баривчлав
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.