Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НҮБ-ын гишүүн орнуудын Сангийн сайд нар КОВИД-19-ийн хямралаас гарах шийдлийн талаар хэлэлцлээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 30 секунд

Өчигдөр буюу 2020 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр НҮБ, Канад болон Ямайка Улс хамтран цахим хэлбэрээр зохион байгуулсан “Тогтвортой хөгжил 2030 хөтөлбөрийн КОВИД 19-ийн үеийн болон түүний дараах санхүүжилт” сэдэвт уулзалтад Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг оролцлоо.

Уулзалтын зорилго нь олон улсын амлалт, оролцоонд тулгуурлан COVID-19-ийн онцгой байдлын үед өргөн цар хүрээтэй, олон талт харилцан уялдаатай, хариу арга хэмжээ авч эхлүүлэх бодлогын шийдлийг гаргах юм. Уулзалтад оролцогчид нь улс орнуудын Засгийн газар, Олон улсын байгууллагуудын төлөөллөөс дараах 6 чиглэлээр байгуулагдсан ажлын хэсгээс урьдчилан боловсруулсан бодлогын шийдэлд санал солилцов. Үүнд:

1. Гадаад санхүүжилт ба мөнгөн гуйвуулга, ажлын байр, хүртээмжтэй өсөлт;

2. Тогтвортой хөгжилд чиглэсэн сэргэлт;

3. Дэлхийн санхүү, эдийн засгийн тогтвортой байдал ба хөрвөх чадвар;

4. Өрийн тогтвортой байдал;

5. Хувийн хэвшлийн зээлдүүлэгчдийн оролцоог хангах;

6. Хууль бус санхүүгийн урсгал

Тус цахим уулзалтаас гарсан санал, санаачилгыг нэгтгэн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр НҮБ-ын ерөнхий ассамблейн хүрээнд улс орны төр, засгийн тэргүүнүүдийн уулзалтад танилцуулах юм.

 

Эх сурвалж: Сангийн Яам

“Keeping Up With Kardashian” шоу дуусна гэв
“Keeping Up With Kardashian” шоу дуусна гэв
 
“Петролиум” ШТС-ын уулзвараас 10 дугаар хорооллын уулзвар хүртэлх  замыг ХААНА
“Петролиум” ШТС-ын уулзвараас 10 дугаар хорооллын уулзвар хүртэлх замыг ХААНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.