Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д вирусийн эсрэг Булевиртид эмийг худалдан авахад Гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 52 секунд

УИХ-ын чуулганы өнөөдөр /2024-05-02/-ийн нэгдсэн хуралдаанаар Гепатитын Д вирусийн эмчилгээнд хэрэглэхээр АНУ-аас худалдан авах Булевиртид эмийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Тус хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үед олонхын дэмжлэг авсан саналуудыг уг төслүүдэд нэмж тусган, агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр хэл найруулга, бүтэц, дарааллын шинжтэй засвар хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн байна.

Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хийсэн талаарх танилцуулгатай холбогдуулж, Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлээгүй тул төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар тус байнгын хороонд шилжүүллээ.

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэн дэмжлээ
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэн дэмжлээ
 
“102” аппликэйшнээр зөрчил мэдээлсэн 9112 иргэний урамшууллыг ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ
“102” аппликэйшнээр зөрчил мэдээлсэн 9112 иргэний урамшууллыг ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.