Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Энх-Амгалан: 5 дахь өдрийн өглөө бүр микрофон ашиглаж явцгүй акц хийхээ болих хэрэгтэй, Б.Пүрэвдорж гишүүн ээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 7 секунд

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.04.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Чоно борооноор гэгчээр Шинжлэх ухаан, технологийн хуулиар чинь тендергүйгээр ажил хийх асуудал багтаж орж ирсэн байна. Хувийн хэвшил л ШУ-ыг илүү сайн зүгт нь авч ирнэ үү гэхээс төр хөгжүүлчихдэг байсан бол Монгол одоо хүртэл хөгжихгүй юугаа хийж байгаа юм" гэлээ. Түүний байр суурийн хариуд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Б.Пүрэвдорж гишүүн ээ, төрийн ой санамж гэх зүйл байх ёстой шүү. УИХ-ын гишүүний эрхийг давуулан ашиглаж 5 дахь өдрийн өглөө бүр микрофон ашиглаж явцгүй акц хийхээ болих хэрэгтэй" гэв.

АН: Сонгуулийн луйврыг иргэд 77661206 дугаарт мэдээлэхийг уриаллаа
АН: Сонгуулийн луйврыг иргэд 77661206 дугаарт мэдээлэхийг уриаллаа
 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн очлоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн очлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.