Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АН: Сонгуулийн луйврыг иргэд 77661206 дугаарт мэдээлэхийг уриаллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 46 секунд

Ардчилсан намын ээлжит 4/11 хурлаар УИХ-ын сонгуулийн тухай хуультай холбоотой мэдээлэл өглөө. Энэ үеэр тус нам өнгөрсөн долоо хоногоос эхлэн сонгуулийн луйвартай холбоотой ажлын хэсэг байгуулсан тухай энэ үеэр дурдлаа.

АН-ын дэд дарга Ж.Баярмаа:

-Дөрөвдүгээр сарын 29-өөс хойш шилжилт хөдөлгөөн хаагдсан. Өнөөдрийн байдлаар 2020 оны сонгуулийн үеэр дөрөвхөн сарын дотор 230 мянган хүн шилжсэн байгаа юм. 2019 оны аравдугаар сарын 1-ээс 2020 оны нэгдүгээр сарын 1 хүртэл хугацаанд өвлийн хүйтэнд шилжиж байгаа нь цэвэр царцаа. Үүнийг тухайн үед хардаж асуудал дэвшүүлсэн ч дорвитой арга хэмжээ авч чадаагүй. Тэгвэл энэ жилийн хувьд 2024 оны нэгдүгээр сарын 1-ээс дөрөвдүгээр сарын 29 хүртэл 70100 орчим хүн шилжсэн байна. Энэ бол багагүй тоо.

Харьцуулбал, өмнөх сонгуулийн бус гурван жилийн хугацаанд жилд дунджаар 50 мянга орчим хүн шилжилт хөдөлгөөн хийж байжээ. Тэгэхээр энэ жил 20 мянга орчим хүнээр илүү шилжилт хөдөлгөөн хийсэн нь царцааны нүүдэлтэй холбоотой гэв.

Ганц Ардчилсан нам зүтгэж хүчин мөхөстөж байна. Иймээс төрийн бус байгууллагууд хамтран ажиллах хэрэгтэй. Энэ хүрээнд ирэх даваа гарагт нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулахаар болж байна. Мөн сонгуультай холбоотой зөрчлийг иргэд 77661206 гэсэн дугаарт мэдээлэл өгөхийг урилъя.

ҮАГ: Үндэсний телевиз 49 орон тоо илүү ажиллаж 407.3 сая төгрөгөөр цалингийн санг хэтрүүлсэн
ҮАГ: Үндэсний телевиз 49 орон тоо илүү ажиллаж 407.3 сая төгрөгөөр цалингийн санг хэтрүүлсэн
 
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна