Сэлэнгэ аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн "Гацуурт" ХХК-ийн захирал Л.Чинбатад холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан маргааш буюу 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 14.30 цагт болно.
Тус прокурорын газраас түүнийг хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг цахим орчинд тараасан гэмт хэрэгт буруутгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 /Худал мэдээлэл тараах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байдаг.