Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мулан бол Сяньби угсааны Тоба аймгийн баатар эмэгтэй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 49 секунд

Бид жинхэнэ түүхээ эрэлхийсээр. Гэвч тэртээ хол алслагдсан монголчуудын түүх эвдэрч, элэгдэж, цөмөрсөөр байна. Түүх үнэн байх ёстой. Мөн батлагддаг байх хэрэгтэй.

Эртний Хятадын домогт өгүүлдэг энэ эмэгтэйн түүхээр Уолт Дисней 1998 онд хүүхэлдэйн кино хийсэн нь “Алтан бөмбөрцөг”, Академийн шагналуудад нэр дэвшиж байсан билээ. Тус домгоор сэдэвлэсэн уран сайхны кино энэ хавар нээлтээ хийх байсан ч цар тахлын нөхцөл байдлаас болоод хойшилсоор энэ сарын 4-нд нээлтээ хийсэн билээ. Одоогоор дэлхийн зах зээлээс зургаан сая амдолларын ашиг олоод байна.

-МУЛАН НЬ СЯНЬБИ УГСААНЫ ТОБА АЙМГИЙН БААТАР ЭМЭГТЭЙ-

Хятадын эртний яруу найраг, аман зохиолын дурсгалуудад томоохон байр суурь эзлэх "Муланы дуулал”, “Хуа Муланы дууль”-д Мулан хэмээх бүсгүй түүхийн гол эх сурвалж болно. Энэхүү бүтээлүүд нь өмнө зүгийг эрхшээн, өмнөдөд эзэн суусан Сяньби гүрний нүүдэлчин аймаг Тоба улсын үед зохиогдсон байдаг.
Уг дуулалд:
Мулан нэрт охин хивс нэхэн байх үед хан их цэрэг дайчилжээ. Арвин их хуйлаас бичиг дунд эцгийнх нь нэр байв. Охин дээрээ ахгүй, эцэг нь өөр нуган үргүй тул охин ихэд шаналан эцгийн оронд цэрэгт мордон Хатан гол руу одож, Хангайн нуруунд хүрчээ. Арван хоёр он цэргийн алба хаагаад тэнгэрийн хөвүүн хантай уулзахад, хан түүнийг ихэд сайшаан өндөр алба санал болгоно. Гэвч охин гэртээ харихуйг шийднэ. Гэртээ ирэхэд эцэг эх, дүү нэр нь ихэд баясан найр хийнэ. Цэргийн нөхөд нь түүнийг арван хоёр он өнгөрсөн атал анд чамайг бүсгүй болохыг таньсангүй гэцгээнэ. Мулан өөрийгөө туулайтай зүйрлэснээр төгсөнө.

Амнаас аманд дамжиж хачир чимэг хийж явсаар үндэсний хэмжээний баатар болж чадсан сонгодог урлаг, үлгэр домгийн баатар Муланыг БНХАУ-ын эрдэмтэд ч түүхэн хүн байсан гэдгийг баталж чадаагүй өдийг хүрчээ. Муланыг уран зохиолын болон аман зохиолын дурсгалуудад арав гаруй жил дайн тулалдаанд оролцсон гэсэн байдаг. Хамт дайтаж байсан цэргүүд нь эмэгтэй хүн гэдгийг мэдээгүй байх боломжтой юу? гэсэн асуудал анхаарал татдаг. Үүнд судлаачид “мэдээд нууж байсан эсвэл түүхэн бодит хүн биш байх магадлалтай” гэсэн хариултуудыг өгдөг.

Муланыг уран зохиолын болон аман зохиолын дурсгалуудад арав гаруй жил дайн тулалдаанд оролцсон гэсэн байдаг. Хамт дайтаж байсан цэргүүд нь эмэгтэй хүн гэдгийг мэдээгүй байх боломжтой юу? гэсэн асуудал анхаарал татдаг. Үүнд судлаачид “мэдээд нууж байсан эсвэл түүхэн бодит хүн биш байх магадлалтай” гэсэн хариултуудыг өгдөг.

Мулан гэх түүхэн хүн байсан бол тэр нь Сяньбийн уналтын үед задарсан овог аймгуудын нэг болох Тоба Вей буюу Умард Вей аймгаас гаралтай гэдэг дээр санал нэгдсэн. Хятадын эх сурвалжууд ч тэр, бусад орны түүхчид ч мөн ийн үздэг. Монгол эрдэмтэд сяньбичууд генийн хувьд хүннүчүүдийн үр удам бөгөөд Хүннүгийн олон отог аймгийг нэгтгэн захирснаараа өнөөгийн монголчуудын генийн санг бүрдүүлсэн чухал ач холбогдолтой, монгол-тунгус холимог цустай, монгол хэлт аймаг байсан гэж үздэг.

Умард Вэй улсын түүхийг сөхвөл:

Хуа Мулан (412-502), Хойд Вэй улсын Сонжоу хотын Ючэн одоогийн Хэнань мужийн Шанцю хотын Дюючэн хошуунаас гаралтай баатар, Хуа Муланы домог өнөөг хүртэл уламжлагдан иржээ. Хуа Муланы түүхийн тархалт нь ардын дуу "Мулан Си" -тэй холбоотой байдаг боловч Хуа Муланы овог, төрсөн газар нь түүхэн тэмдэглэлүүдэд үнэн зөв бичигдээгүй байдаг.

-МУЛАН УСК НЬ ЦАГ ХУГАЦААНЫ ХУВЬД ҮНЭН РҮҮ ДӨХСӨН-

Хойд зүгийн зэрлэгүүд бол ерөнхий утгаараа одоогийн Монгол орны нутгаар нутаглаж асан бидний өвөг дээдэс агаад Мулан бол Хятадын түүхэн баатар эмэгтэй хэмээх утга аль ч бүтээлд шингэсэн буй.

Ардын хувьсгалын 25 жилийн ой 1946 онд Нийслэл хотынхон Мулантай анх танилцаж байсан байна.“Хуа Мулан цэрэгт мордсон нь” хэмээх жүжгийг Улаанбаатар дахь Хятад ажилчдын төв клубээс тавьсан аж.

Үүнээс хойш Муланы түүх

Хүүхэлдэйн кинонд бол “The Huns” буюу хүннүчүүдийг дайснаар дүрслэн, тэдний толгойлогч Шаньюгийн эсрэг тэмцэл өрнөдөг. Харин 2020 онд бүтээсэн уран сайхны кинонд өмнөх бүтээлийн Хүннүтэй тулалдсаныг түүхэн цаг хугацаанй хувьд зөрчилтэй гэж үзэн, оронд нь Жужань буюу Нирун улсын хаантай дайтаж буй эртний Хятадын дайчдыг дүрсэлжээ. УСК нь цаг хугацааны хувьд үнэн рүү дөхсөн байна.

-МУЛАН БОЛ УГТАА ЗАМБАГА НЭРТ МОНГОЛ УГСААНЫ ГҮНЖ-

Соёлын талаас үзвэл, тал нутгийн эмэгтэйчүүд л нийгэмд хүчирхэг байр суурь эзэлж ирсэн уламжлалтай, харин хятадын түүх бичлэгт ийм уламжлал огт тохиолддогүй.

Мулан бол угтаа Замбага нэрт монгол угсааны гүнж. Хан гүрний эсрэг тэмцэж байсан эцгийнхээ өмнөөс цэрэг толгойлж явсан гүнжийн домог.

Хятадын кино урлаг хөгжил сонгодог дөрвөн уран зохиолыг дэлгэцийн бүтээл болгосноос эхлэлтэй гэж үздэг. Хэл соёлын бодлогоо хамгаалах зорилготой.

БНХАУ-ын засгийн газрын аль нэгэн үндэстний түүхийг урлаг, хэл соёлоороо дамжуулан өөриймсүүлэх, нэгтгэх бодлого нь кино урлагт ч мөн тод харагддаг. Хэн хүчтэй, ухаалаг байна. Түүний талд түүх ч эргэж болдгийн нэгэн жишээ энэ болой.

Л.Дөлгөөн

Ж.Мягмар: Хүүхэд харах үйлчилгээ 9-р сарын сүүлээр эхлэх төлөвлөгөөтэй байна
Ж.Мягмар: Хүүхэд харах үйлчилгээ 9-р сарын сүүлээр эхлэх төлөвлөгөөтэй байна
 
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц