Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“НОГООН АВТОБУС“-ны түр хороо маргааш хуралдаж, сонсголын тов болон дуудагдах гэрчүүдийн талаар хэлэлцэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 49 секунд

Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэх шаардлагын хүрээнд 2023 онд худалдан авсан "НОГООН АВТОБУС"-ны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий түр хороо байгуулагдаж, даргаар нь УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ажиллаж буй билээ.

Тус түр хорооны сонсгол энэ удаагийн парламентын бүрэн эрхийн хугацаанд амжиж болох эсэх нь ч тодорхойгүй байгаа юм. Тэгвэл маргааш буюу мягмар гарагт /2024.04.30/ түр хороо хуралдахаар болжээ. Хуралдаанаар:

-Түр хорооны тогтоолын төсөл /Түр хорооны сонсгол товлон зарлах тухай/

-Нотлох баримт шинжлэн судлах дараалал тогтоох тухай

-Сонсголд гэрч дуудах тухай тогтоолын төслүүдийг хэлэлцэх юм байна.

ГССҮТ-ийнхөн улсын асрамжинд байгаа ахмадуудад зориулсан сайн үйлсийн аян зохион байгуулжээ
ГССҮТ-ийнхөн улсын асрамжинд байгаа ахмадуудад зориулсан сайн үйлсийн аян зохион байгуулжээ
 
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.