Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийт 82 тарваганы тулам хураажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Архангай аймаг дахь Цагдаагийн газраас хууль бусаар тарвага агнах зөрчлийг таслан зогсоох, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Тарвага-2020” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж, аймаг, сумын хэмжээнд хяналт шалгалтыг эрчимжүүлжээ.

Арга хэмжээний хүрээнд тус газрын Экологийн асуудал хариуцсан алба хаагчид Цахир сумын нутаг дэвсгэрт энэ оны есдүгээр сарын 5,6-ны өдрүүдэд эргүүл хяналт шалгалт хийж, хууль бусаар тарвага агнасан, худалдан борлуулсан, тээвэрлэсэн 7 зөрчлийг илрүүлж, нийт 82 тооны тарваганы тулам хураан авч, шалгалтын ажиллагаа явуулж, харьяаллын дагуу Мэргэжлийн хяналтын газарт шилжүүлсэн байна. Иймд иргэдийг хууль бусаар тарвага агнах, худалдах, худалдан авах, тээвэрлэх зэргээс татгалзаж, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна.

Хуулийн этгээдийн өмчлөгчийн мэдээллийг заасан хугацаанд улсын бүртгэлд бүртгүүлээгүй бол торгоно
Хуулийн этгээдийн өмчлөгчийн мэдээллийг заасан хугацаанд улсын бүртгэлд бүртгүүлээгүй бол торгоно
 
БНСВУ-ын нийгмийг аюулаас хамгаалахын дэд сайд тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
БНСВУ-ын нийгмийг аюулаас хамгаалахын дэд сайд тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.