Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хуулийн этгээдийн өмчлөгчийн мэдээллийг заасан хугацаанд улсын бүртгэлд бүртгүүлээгүй бол торгоно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 25 секунд

Татварын ерөнхий хууль/шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө улсын бүртгэлд бүртгүүлсэн хуулийн этгээд нь эцсийн өмчлөгчийн мэдээллээ 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөрт багтаан улсын бүртгэлд бүртгүүлэхээр заасан.

Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг заасан өдрөөс өмнө улсын бүртгэлд бүртгүүлээгүй бол Зөрчлийн тухай хуулийн 15.23 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу хуулийн этгээдийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийдвэр гарчээ.

Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичигт:

  • УБ-12 маягт;
  • Улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь/;
  • Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;
  • Эцсийн өмчлөгч нь гадаадын иргэн бол паспортын хуулбар;

/Үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий хуулийн этгээд буюу тухайн компанийн хувьцаа эзэмшигч нь гадаадын хуулийн этгээд бол гэрчилгээний хуулбарыг монгол хэлнээ орчуулж, баталгаажуулсан байна/

Хуулийн этгээд эцсийн өмчлөгчийн мэдээллээ “УБ-12 маягт”-д үнэн зөв бөглөж, бүртгүүлэх үүрэгтэй бөгөөд маягтыг www.burtgel.gov.mn цахим хуудсаас татаж авах боломжтой.

 

Эх сурвалж:  ХЗДХЯ

Монголын хөл бөмбөгийн холбооны ИХ ХУРАЛ болно
Монголын хөл бөмбөгийн холбооны ИХ ХУРАЛ болно
 
Ахлах ангийн сурагчдын хичээл сонголт энэ сарын 16 хүртэл үргэлжилнэ
Ахлах ангийн сурагчдын хичээл сонголт энэ сарын 16 хүртэл үргэлжилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.