Монголын хөл бөмбөгийн холбооны ээлжит их хурал аравдугаар сарын 07-нд болох бөгөөд хурлаар холбооны эрэгтэй дэд ерөнхийлөгчийг сонгоно гэв. МХБХ-ны эрэгтэй дэд ерөнхийлөгч асан Г.Дашням өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг тус холбооны зөвлөл хүлээн авч есдүгээр тавдугаар сарын 27-нд гишүүнээс чөлөөлсөн байна.
Түүнчлэн хурлаар Эрх зүйн байгууллагуудын ажиллах хугацаа дууссан тул уг байгууллагуудын гишүүдийг сонгох аж. Гишүүд их хурлаар хэлэлцүүлэх саналаа 30 хоногийн өмнө буюу энэ сарын 07-ныг хүртэл ирүүлсэн байна.
Их хурал болохоос 10 хоногийн өмнө хурлаар хэлэлцэх асуудал, ажлын тайлан, санхүүгийн болон аудитын тайлан, бусад холбогдох бичиг баримтыг холбооны гишүүдэд хүргүүлэх ёстой байдаг тухай МХБХ-ноос мэдээллээ.