Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: Өглөөний дасгал хийх боломжтой байршлууд

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 46 секунд

Нийслэлийн биеийн тамир спортын хорооноос “Өглөөний дасгал”-ыг дүүрэг бүрт зохион байгуулж байна. Улаанбаатар хотод тогтмол  дасгал хийх боломжтой байршлыг НБТСХ-ноос мэдээлсэнтэй танилцана уу.

  • Багануур дүүрэгт 1 дүгээр хороонд байрлах хөлбөмбөгийн талбайд өглөө бүр 09:00 цагт;
  • Багахангай дүүрэгт 1 дүгээр хороонд байрлах хөлбөмбөгийн талбайд өглөө бүр 06:30 цагт;
  • Баянгол дүүрэгт 12, 13, 14 дүгээр хорооны 40 дүгээр сургууль, Ачлал их дэлгүүрийн арын байрнуудын дунд байрлах чийрэгжүүлэлтийн талбайд өглөө бүр 07:00 цагт;
  • Баянзүрх дүүрэгт 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өдөр бүр өглөө 07:00 цагт;
  • Налайх дүүрэгт Соёл урлагийн ордны урд талбайд өглөө бүр 09:00 цагт;
  • Чингэлтэй дүүрэгт Б.Явуухулангийн талбай болон 1-6, 8, 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байрнуудын дундах талбайд өглөө бүр 07:00 цагт;
  • Хан-Уул дүүрэгт 120 мянгатын цэцэрлэгт хүрээлэнд, Даваа, Лхагва, Баасан гаригт өглөө бүр 08:00 цагт;
  • Сүхбаатар дүүрэгт 6 дугаар сургуулийн гаднах талбайд өглөө бүр 07:00 цагт;
  • Сонгинохайрхан дүүрэгт 17 дугаар хороо “Өнөр цогцолбор”  83 дугаар сургуулийн хөлбөмбөгийн талбайд өглөө бүр 07:00 цагт тус тус өглөөний дасгал хийх боломжтой.

Иргэдэд спортын үйлчилгээг ойртуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, спортын байгууллагуудын үйл ажиллгааг сурталчлах эдгээр арга хэмжээнүүдийг нийслэлийн есөн дүүргийн спорт талбайд зохион байгуулж байгаа юм.

П. Наранбаяр: ХҮН-ыг сонговол нийслэлийн засаг захиргааг та бүхний дэргэд авч ирнэ
П. Наранбаяр: ХҮН-ыг сонговол нийслэлийн засаг захиргааг та бүхний дэргэд авч ирнэ
 
Л.Энх-Амгалан: Капитал, Чингис хаан банк дээр эрсдэл үүссэн 160 тэрбум төгрөгийн асуудалд зарим албан тушаалтнуудыг шалгах ажлыг АТГ эхлүүлж байгаа
Л.Энх-Амгалан: Капитал, Чингис хаан банк дээр эрсдэл үүссэн 160 тэрбум төгрөгийн асуудалд зарим албан тушаалтнуудыг шалгах ажлыг АТГ эхлүүлж байгаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.