Хөдөлмөрийн Үндэсний Намаас НИТХ-д нэр дэвшигчдээ танилцууллаа. Нийслэлээс гадна Эрдэнэт, Дарханд ХҮН-аас орон нутгийн сонгуульд нэр дэвших юм.
ХҮН-ын хотын намын хорооны дарга П. Наранбаяр:
“Хөдөлмөрийн Үндэсний Нам байгуулагдсан цагаасаа иргэдийн дуу хоолойг сонсож, тэдний нэхээд буй шударга ёс, хүндээ хөрөнгө оруулах бодлого, чинээлэг дунджийг зузаатган бэхжүүлэхэд бүх хүчээ дайчлан ажиллаж ирсэн болно. Нэр дэвшигчид бүгдээрээ өөрийн зүрх сэтгэл, туршлага, эзэмшсэн боловсролоо нийслэлийн иргэдийн төлөө зориулахад бэлэн байна. Энэ удаагийн НИТХ-ын сонгуульд ХҮН бүхнийг бүтээнэ, байгуулна гэдэг биелэгдэшгүй амлалтаар өрсөлдөхгүй. Хүний төлөө, нийслэлчүүдийнхээ төлөө гэсэн сэтгэл гаргахад л шийдчих асуудал, бэрхшээлүүдийг арилгахын төлөө бид зүтгэнэ. Хүндээ ээлтэй, иргэндээ ойр хүний төлөө шийдэлтэй хотыг цогцлоохын тулд хоосон мөрөөдөл, яриа бус нүдэнд харагдаж, гарт баригдах ажил, үр дүнгийн төлөө зүтгэх баг НИТХ-ын сонгуульд өрсөлдөхөд бэлэн болоод байна” гэв.