Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Тогтохсүрэн: Н.Энхболдыг Элчин сайдаар ажиллуулах нь шагнал биш. Нэр хүнд, туршлагыг нь харж дэвшүүлсэн

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 45 секунд

УИХ-аар өнөөдөр элчин сайд нарыг чөлөөлөх, эргүүлэн томилох асуудлыг хаалттай хэлэлцсэн. Тодруулбал, БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдаар УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга Н.Энхболдыг томилохоор танилцуулсан нь олны анхаарлыг татаж буй.

Дээрх асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс тодруулахад, "Одоогийн байдлаар зөвшилцөж байгаа. Зөвшилцөж буй нь дэмжиж байгаа хэлбэрээр явдаг. УИХ-ын гишүүн Н.Энхболдыг БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдаар ажиллахыг дэмжиж байна гэсэн үг. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч БНХАУ-д хүсэлт тавина. Ингэхэд багагүй хугацаа шаардагдана. Тэр болтол УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа нь дуусах байх" гэсэн юм.

Мөн олон нийтийн зүгээс "Ахмад настай буюу УИХ-д дахин сонгогдох магадлал багатай гишүүдийг шагнал хэлбэрээр Элчин сайдаар томилж байна" гэх шүүмжлэл гардаг.

Энэ талаар тодруулахад, "Н.Энхболдын хувьд шагнал байдлаар гэж ярьж болохгүй. БНХАУ болон ОХУ нь манай мөнхийн хөршүүд шүү дээ. Эдгээр орнуудын хувьд, парламентын түвшинд тодорхой хүрээнд ажилласан, дадлага туршлагатай хүмүүсийг томилдог.

Тиймээс УИХ-ын гишүүн Н.Энхболд өмнө нь Гадаад харилцааны сайд болон УИХ-ын дэд даргаар ажиллаж байсан. Мөн УИХ-д нийт зургаан удаа сонгогдсон хүн. Ийм учраас нэр хүнд, туршлагыг нь харж дэвшүүлсэн" гэлээ.

UBN.mn сайтын энэ долоо хоногийн ОНЦЛОХ нийтлэлүүд
UBN.mn сайтын энэ долоо хоногийн ОНЦЛОХ нийтлэлүүд
 
Б.Энхбаяр: Ерөнхийлөгчийн хориг УИХ, Засгийн газрыг аварлаа. Сангийн сайд Б.Жавхлангаас эхлээд нүд нь таглараад чих нь дүлийрчихсэн. Төрийн тэргүүн хэлж байж онгойдог
Б.Энхбаяр: Ерөнхийлөгчийн хориг УИХ, Засгийн газрыг аварлаа. Сангийн сайд Б.Жавхлангаас эхлээд нүд нь таглараад чих нь дүлийрчихсэн. Төрийн тэргүүн хэлж байж онгойдог
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.