Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хянагч нарын зурсан УЛААН ЗУРААС дээр хоригдлууд гишгэвэл зодуулдаг учраас тэд үргэлж ХАНА дагаж явдаг гэжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 1 секунд

Засгийн газрын урилгаар НҮБ-ын Дур зоргоор саатуулах асуудал хариуцсан Ажлын хэсэг 2022 оны 10 дугаар сарын 3-14-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн бөгөөд тус ажлын хэсгийг Латви улсын иргэн Элина Штайнерте, Шинэ Зеланд улсын иргэн Мэттью Жиллетт нар төлөөлөн, НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газрын ажилтнууд дагалдан ажиллажээ.

Ажлын хэсэг Улаанбаатар хотын болон Төв аймагт байрлах хорих анги, цагдаагийн газар, эрүүлжүүлэх байр, түр саатуулах байр, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, донтох эмгэг судлалын клиник, ахмад настны асрамжийн газар, гадаадын иргэнийг саатуулах байр зэрэг нийт 21 байгууллагад гэнэтийн болон урьдчилан мэдэгдэх байдлаар хяналт шинжилгээ хийсэн байна. Тухайлбал, шалгалтын дүгнэлтээр:

-Нээлттэй дэглэмтэй хорих ангид ял эдэлж байгаа хоригдлууд маш хатуу дэглэмд захирагддаг ба зарим шаардлагыг нь доромжлол, хүнлэг бус хандлага гэж ойлгож байна. Тухайлбал, бүх хорих ангиудад хоригдлууд болон хянагч нарын хоорондын зайг зааглахын тулд ялтны өрөө тус бүрээс нэг метрийн зайтай улаан зураас зурсан байдаг.

Хоригдлуудад энэхүү улаан шугам дээр гишгэхийг хориглодог тул тэд үргэлж хана даган алхах ёстой гэсэн үг юм.

Хоригдлуудад шугам давах бүрд нь шийтгэл ногдуулна гэж байнга сануулдаг ба ихэвчлэн хуурамчаар улаан шугам дээр гишгэсэн гэж шийтгэх арга болгож ашигладаг гэж олон хоригдол ярьжээ.

Нээлттэй дэглэмтэй хорих ангид ял эдэлж байгаа хоригдлууд ажлын байраар хангагдаж, цалин хөлс авч байна. Хорих ангийн дэг журмыг чанд сахиж, хөдөлмөрлөх үүргээ амжилттай биелүүлсэн, өөрийн зан үйл, хувийн байдлаараа эерэг үнэлгээ авсан хоригдлыг урамшуулдаг буюу ял эдлэх 30 хоног тутам 40 хоногийг ял эдэлсэнд тооцдог “шагналын хоног” гэж нэрлэгддэг тогтолцоо нь сайшаалтай. Улмаар хоригдол нэг жилд 120 хүртэлх “шагнал”-ын хоног хуримтлуулах боломжтой бөгөөд ингэснээр түүний биеэр эдлэх ялын хэмжээ нь багасна гэсэн үг юм.

Гэсэн хэдий ч, шагналын хоногийг сахилгын зөрчил гаргасан тохиолдолд хасаж болох бөгөөд энэ талаар албан ёсны журам байдаггүй тул шагналын хоногийг дур мэдэн хасаж байгаа нь буруу.

Шагналын хоногийг хасаж байгаа өнөөгийн хандлагыг эргэн харж, албажуулж, урвуулан ашиглах боломжийг арилгахыг ажлын хэсэг Засгийн газраас шаардаж байна. Хоригдлуудад улаан шугамыг давж гарахыг хориглодог практикийг нэн даруй зогсоох ёстой.

Түүнчлэн 2017 оны Зөрчлийн тухай хуульд зааснаар замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчил гэх мэт хөнгөн хэрэг үйлдсэн хүнд 7-оос 30 хоног хүртэл хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулдаг. Саатуулагдсан хүмүүсийг баривчлагдсан этгээд хэмээн нэрлэж, ШШГ газрын харьяа зориулалтын баривчлах байруудад шийтгэлийг эдлүүлдэг.

Ажлын хэсэг хэд, хэдэн саатуулах байруудаар орж танилцахад харьцангуй дэглэм султай болох нь ажиглагдсан хэдий ч ихэнх саатуулах байранд Монгол Улсын хорих ангиудад хэрэглэдэг улаан шугамыг баривчлагдсан этгээдэд хэрэглэж байна.

Энэхүү улаан шугамыг Монгол Улсын бүх саатуулах байруудаар ашиглахыг хориглох нь зүйтэй гэж ажлын хэсэг дүгнэжээ.

Д.Сумъяабазар: МАН-ын үнэт зүйл нь эв нэгдэл, зохион байгуулалт, хариуцлага юм
Д.Сумъяабазар: МАН-ын үнэт зүйл нь эв нэгдэл, зохион байгуулалт, хариуцлага юм
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.