Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Одонтуяа: Эрүүдэн шүүгдсэн хүмүүсийн хүнд кейсүүдийг харахад ард нь дандаа улс төрийн захиалгатай байдаг

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 35 секунд

УИХ-ын 2024.04.26-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаан “Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэл"-ийг сонсож, УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх асуудлаар хуулийн төсөл боловсруулаад өргөн барих гэж байгаа. Үүнд эрүүдэн шүүхийн урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хараат бус байлгах ёстой гэсэн заалт оруулсан. Хамгийн их эмзэглүүлж буй асуудал бол эрүүдэн шүүгдэж байгаа хүмүүсийн хүнд кейсүүдийг авч үзэхээр дандаа ардаа улс төрийн захиалгатайгаар хүмүүсийг эрүүдэн шүүсэн байдаг. Тиймээс эрүүдэн шүүх ажиллагаа улс төрөөс хараат бус, санхүүгийн хувьд бие даасан байх ёстой гэж үзэж байгаа. Үүнийг ХЭҮК дэмжиж ажиллах шаардлагатай.

ХЭҮК: Хүний эрхийн комиссын өнгөрсөн 20 жилийн хугацаанд анхаарч ажилласан нэг чиг үүрэг бол эрүүдэн шүүх ажиллагаатай холбоотой асуудал. Олон улсын гэрээ конвенцоор эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх гэдэг ойлголт, гомдол мэдээллийг хүлээн авч шалгах асуудал тусдаа байхаар заасан байдаг. ХЭҮК-д эрүү шүүлттэй холбоотой гомдлууд ирдэг. Хяналт шалгалтыг явуулдаг боловч үндэсний байгууллагынхаа мандатад байдаг. Харин урьдчилан сэргийлэх ажил тасралтгүй явагдаж ирсэн.

Д.Амарбаясгалан: Малчдын сарын дундаж орлого 1.5 сая. Хоршоолсноор 5 сая төгрөгт хүрэх боломжтой
Д.Амарбаясгалан: Малчдын сарын дундаж орлого 1.5 сая. Хоршоолсноор 5 сая төгрөгт хүрэх боломжтой
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.