Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Олон улсын бичиг үсгийн өдөр тохиож байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 29 секунд

НҮБ-ын системийн өдрүүдийн нэг Бичиг үсгийн олон улсын өдрөөр бүх нийтээр бичиг үсэгтэй болохын ач холбогдлыг ойлгуулах, хүн бүр бичиг үсэгтэй болох боломжоор хангахад чиглэсэн үйл ажиллагааг явуулдаг аж. 

Бүх нийтийн бичиг үсгийн боловсролын асуудал нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтууд болон 2030 он хүртэлх Хөгжлийн хөтөлбөрийн гол бүрэлдэхүүн хэсэг болж байна.

Дэлхийн улс орнуудын удирдагчдын 2015 оны 9 дүгээр сард баталсан НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хөтөлбөр нь нийт иргэдийг чанартай боловсрол, тэгш суралцах боломжоор хангахыг дэмжиж, Тогтвортой хөгжлийн дөрөвдүгээр зорилтод хүүхэд залуучуудад бичиг үсгийн чадвар эзэмшүүлэх, ийм чадвар дутмаг насанд хүрэгчдэд мэдлэг олж авах боломжийг олгоход чиглэжээ. 

Энэ оны тухайд Бичиг үсгийн олон улсыг өдрийг "COVID-19"-ийн цар тахлын үед болон цаашид бичиг үсгийн боловсрол олгох, сурах үйл явц" гэсэн сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж байна. "COVID-19"-ийн цар тахлаас болж тус халдварын эхний үе шатанд сургуулиудыг хааж танхимын сургалт зогссоноор өнөөдөр дэлхийд 1.9 тэрбум хүүхэд залуус буюу нийт суралцагчдын 62.3 хувийн шууд хүртэх боловсрол тасалдаад байна.

 

Сангийн яамны ТНБД-ыг биш, сайдыг чагнасан гэв
Сангийн яамны ТНБД-ыг биш, сайдыг чагнасан гэв
 
Д.Энхтүвшин: Алдагдалтай төсөв баталсан бол маргаашаас нь эхлээд л татварын байцаагч нар ААН-дэд хүү, торгууль тавих байсан
Д.Энхтүвшин: Алдагдалтай төсөв баталсан бол маргаашаас нь эхлээд л татварын байцаагч нар ААН-дэд хүү, торгууль тавих байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.