Дорноговь аймагт 12 настай охиныг хулгайлж, улмаар амь насыг хөнөөсөн Т.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал болж, түүнийг бүх насаар нь хорих ялаар шийтгэсэн. Үүнтэй холбогдуулан хохирогч охины өмгөөлөгч Л.Баттогтох мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэрбээр,
"Т.Гантулга өмнө нь 4-5 удаагийн ял шийтгэл эдэлж, 2-3 удаа оргож байсан. Урьд нь хүчингийн хэрэгт холбогдож байсан. Мөн хохирогчийн ээж шүүх хуралд оролцсон, маш хүнд хурал болсон. Хохирогч зөвхөн ээжтэйгээ амьдардаг байсан. Ам бүл хоёулаа. Ээж нь тэтгэврийн насны хүн, ганц охин нь аймшигт хэргийн хохирогч болсон. Энэ айлд учирч байгаа хохирол нь өндөр, нэг айлын гал голомт, үр удам тасарч байна. Тиймээс ийм хэрэг дээр цаазын ял сэргээх ёстой" гэв.