Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зүй бусаар хорогдсон малын сэг зэмийг устгах ажлыг эрчимжүүлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 31 секунд

Өвөлжилт хаваржилт хүндэрч зүй бусаар хорогдсон малын сэг зэмийг устгах ажил үргэлжилж байна. Уг арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх зорилготой "Шуурхай бүлэг" байгуулжээ. УОК-ын даргын шийдвэрээр байгуулсан тус бүрэлдэхүүн орон нутагт ажиллаж байгаа юм. Тодруулбал, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан бүлэг Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт, УОК-ын Ажлын албаны ахлах мэргэжилтэн, хурандаа З.Баттулгаар ахлуулсан бүлэг Дундговь, Говьсүмбэр, Дорноговь аймагт, ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Баянмөнхөөр ахлуулсан бүлэг Булган, Хөвсгөл, Төв, мөн газрын хэлтсийн дарга, хурандаа Б.Мягмардоржоор ахлуулсан бүлэг Архангай, Завхан, Увс, ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын хэлтсийн дарга, хурандаа Н.Чанцалаар ахлуулсан бүлэг Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, аймгуудад тус тус ажиллаж байгаа юм.

Шуурхай бүлгүүд энэ сарын 29 хүртэл ажиллах бөгөөд зүй бусаар хорогдсон малын сэг, зэмийг цуглуулах, устгах, бэлчээр, бууц, хашаа хороо, уст цэг, усны эх булгийг цэвэрлэх, халдваргүйтгэх, мал, амьтны гоц халдварт өвчний дэгдэлтийг зогсоох, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг удирдлага зохицуулалтаар хангах, үйл ажиллагааг эрчимжүүлж, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллана.

7 хүн, хичээл хийж буй хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад

16 хүн, хичээл хийж буй хүмүүс, ширээ ба бичвэр нарын зураг байж магад

О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын балгасыг нураах цаг болсон
О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын балгасыг нураах цаг болсон
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.