Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын балгасыг нураах цаг болсон

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 19 секунд

"Хүүхдийн 100" орчимд байрлах "Хангай" зочид буудлын барилга балгас болоод 40 орчим жил болжээ. Уг барилгын асуудлыг хэзээ хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй байсан юм. Тэгвэл Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг энэ талаар тайлбар өглөө. Тэрбээр,

"1982 онд баригдсан "Хангай" зочид буудлын барилга балгас болоод 30 гаруй жил болж байна. Хотын төв цэгт, хамгийн үнэ цэнтэй байршилд байдаг балгасыг нураах, дахин төлөвлөх цаг болсон гэж бодож байна. Нэгдүгээр давхрыг нь Б.Жаргалсайхан, "Номин"-ийн Т.Баярсайхан нарын хамтарсан компани эзэмшиж түрээсэлдэг. Балгас болсон хэсэг нь үл хөдлөхөөр бүртгүүлсэн мөртлөө улсад ямар ч татвар төлдөггүй.

Дахин төлөвлөх талаар хөндөхөөр эзэмшигч нь "Та нарт ямар хамаатай юм" гээд хөдөлдөггүй. Хот дүрэмтэй, барилга нь өнгө үзэмжтэй байх хэрэгтэй. Зарчмын асуудал ярихаар загнаад өнгөрдөг үе ард хоцорсон. Бусдад сүрхий шаардлага тавьдаг хүн өөртөө ганц удаа шаардлага тавиад балгас болсон барилгаа цэгцэлмээр байна" гэв.

А.Адъяасүрэн Азийн аваргын тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
А.Адъяасүрэн Азийн аваргын тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
 
Т.НЯМ-ОЧИР: ЭМЯ, ХӨСҮТ-ийн тандалт судалгаанаас үзэхэд карентилах нөхцөл үүсээгүй тул сурагчдын амралт, хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт орохгүй