Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д. Сумъяабазар: УИХ-ын сонгуулийн үнэмлэхүй ялалтаа орон нутагт бататгах чухал цаг үе бидний өмнө ирж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 24 секунд

Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар мэдээлэл хийлээ.

“Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу нийслэлийн МАН-ын хорооны дөрөвдүгээр хуралдааныг хуулийн хугацаанд амжилттай хийж, өчигдөр /2020.09.06/ 23:10 цагт нэр дэвшигчдээ тодруулж дууссан.

УИХ-ын сонгуулийн үнэмлэхүй ялалтаа орон нутагт бататгах чухал цаг үе бидний өмнө ирж байна. Иргэдийнхээ итгэлийг даах хүчтэй, очоод уулзах нүүртэй байх ёстой. Үүнээс бидний ажил, хариуцлага эхэлнэ. Нэг НИТХ-ын төлөөлөгчийн ард Нийслэлийн нэг сая 300 мянган иргэдийн бүтэн эрх ашиг байгаа гэдгийг санаж ажиллах ёстой.

Энэ удаад бид нэр дэвшүүлэхдээ нэгдүгээрт эх орноо гэсэн сэтгэлтэй, зүтгэлтэй, ёс зүйтэй, хоёрдугаарт мэдлэг боловсролтой, гуравдугаарт ажлын дадлага туршлагатай байх МАН-ын дарга У.Хүрэлсүхийн зарчмыг эш үндэс болгосон. Мөн хүйсийн тэнцвэртэй байдлыг хангах үүднээс нэр дэвшигчдийн 20-оос доошгүй хувь нь эмэгтэй байх шаардлагад бүрэн нийцүүлсэн. Нийт 114 хүн нэр дэвшихээр санал гаргаж, үүнээс 45 суудлыг олон хэлэлцүүлэг, ярилцлага шалгууруудаар нэр дэвшүүлж байна” гэлээ.

 

 

Нийслэлийн МАН-ын хурал: Хөшигний цаана юу болов?
Нийслэлийн МАН-ын хурал: Хөшигний цаана юу болов?
 
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц