Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гашуунсухайтад осол гарч нэг хүн амь насаа алджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд

Өмнөговь аймаг, Цогтцэций сумын нутаг Гашуун сухайт чиглэлд ачааны автомашин шатаж нэг хүн нас барсан харамсалтай осол өнгөрсөн шөнө гарсан байна. Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газрын мэдээлснээр, ослын дуудлага шөнийн 02:08 цагт бүртгэгджээ. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчдыг очиход “Shaanxi-SX4251NT330” загварын зүтгүүрийн бүхээгийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан байна. Тус автомашины бүхээгт иргэн 45 настай эрэгтэй М нь нас барсан байсан тул сум дахь Цагдаагийн хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.

Маргаашаас шинээр Ч:78 “Сүхбаатарын талбай-Халдвартын эмнэлэг“ чиглэлд нийтийн тээвэр үйлчилнэ
Маргаашаас шинээр Ч:78 “Сүхбаатарын талбай-Халдвартын эмнэлэг“ чиглэлд нийтийн тээвэр үйлчилнэ
 
Т.Даваадалай цагдан хоригдож буй тул нийслэлийн төсвийн сонсголд ирэхгүй, харин Х.Нямбаатар ирэх үү
Т.Даваадалай цагдан хоригдож буй тул нийслэлийн төсвийн сонсголд ирэхгүй, харин Х.Нямбаатар ирэх үү
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.