Баянзүрх дүүргийн 14, 42 дугаар хорооны иргэдийн зорчих эрэлт хэрэгцээг хангах, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Ч:78 “Халдвартын эмнэлэг-Сүхбаатарын талбай” чиглэлийг шинээр нээж буй талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газраас мэдээллээ. Маргааш буюу /2024.04.23/ мягмар гаргаас үйлчилгээг эхлүүлэхээр төлөвлөжээ.
Тухайн чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-аас ажлын өдөр 6, амралтын өдөр 5 тээврийн хэрэгслээр нийтийн тээврийн үйлчилгээг иргэдэд үзүүлэх юм байна.