Эрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоо барьсан иргэний жолоо барих эрхийг 2 жилээр хасаж, 320 цаг нийтэд тустай ажил хийлгэхээр шийтгэжээ

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 49 секунд

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан иргэн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэгт А-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчилсан.

Монгол Улсын Их хурал 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийг өөрчлөн найруулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн байна.

Шүүгдэгч А нь 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 2.58 хувийн согтолттойгоор тээврийн хэрэгсэл жолоодсон болох нь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Иймд шүүхээс шүүгдэгч А-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.

Хураангуйг бэлтгэсэн: Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.ДАЛАЙХҮҮ

Улсын начин Б.Түвшинтөгс түрүүлж, Улсын гарди Ц.Бямба-Отгон үзүүрлэв
Улсын начин Б.Түвшинтөгс түрүүлж, Улсын гарди Ц.Бямба-Отгон үзүүрлэв
 
Д.Сарангэрэл: Улаанбаатар хотод ямар ч жаргал байхгүй. Зовлонтой байгаа шүү дээ
Д.Сарангэрэл: Улаанбаатар хотод ямар ч жаргал байхгүй. Зовлонтой байгаа шүү дээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!